Ирээдүйн мистер – 2023
МБФХ- нь жил бүр Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Ирээдүйн мистер” тэмцээнийг зохион байгуулдаг билээ. “Ирээдүйн мистер – 2023” тэмцээнийг 2023.5.7-ны өдөр Улаанбаатар хотноо “Zaisan hill” цогцолборт амжилттай зохион явууллаа. Энэхүү тэмцээнд 62 клубын давхардсан 270 тамирчид оролцож 8 төрлийн 18 ангилалд өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
2023 оны Ирээдүйн мистерээр Бодибилдинг 75кг жингийн оролцогч Наадам клубын тамирчин Б.Идэрмөнх тодорлоо. Харин эмэгтэй модель үнэмлэхүй аваргаар бикини модель +165см ангиллын оролцогч Ган спорт клубын тамирчин Г.Сэлэнгэ эрэгтэй спорт модель үнэмлэхүй аваргаар Чэмп фитнесс клубын тамирчин Б.Баярбат нар тус тус тодорлоо.
Энэхүү тэмцээнд МБФХ нь удирдлага бүрэн
бүрэлдэхүүнээрээ оролцож албаны 22, арын албаны 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр
амжилттай зохион байгууллаа.
What's Your Reaction?
Дуртай
0
Дургүй
0
Хайртай
0
Хөгжилтэй
0
Wow
0
Гунигтай
0
Ууртай
0
Сэтгэгдэл (0)