“Задгай фитнесс” өдөрлөг
2023 оны 3-р сарын 4-ний өдөр МБФХ нь
нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, залуучуудын бие бялдрын хөгжилд хувь нэмэр
оруулах сургалт сурталчилгаа болгож Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээлттэй
өдөрлөг арга хэмжээг “Задгай фитнесс” нэртэйгээр зохион байгуулсан. Энэхүү арга
хэмжээнд МБФХ-ны удирдлагууд болон фитнесс клубууд оролцож давхардсан тоогоор 1000
гаран иргэдийг хамруулж чадсан билээ.
Өдөрлөгийн үеэр залуусын дунд хурд хүч,
авхаалж самбаа сорьсон тэмцээнүүдийг зохион байгуулж хот улс, ази, дэлхийн
хэмжээний тамирчдаар сургалт сурталчилгаа хийлгүүлж бэлтгэлийн үйл явцыг нийтэд
танилцуулсан. Мөн эрүүл зөв хооллолтын талаар мэдээ мэдээлэл гаргаж фитнессийн
спортоор хичээллэхийн ач холбогдолыг сурталчлан таниулж тус спортоор
хичээллэгсэдийн нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээний талаар танилцуулга хийсэн.
Түүнчлэн фитнессийн тоног төхөөрөмжийг танилцуулж, төхөөрөмжтэй хэрхэн зөв
харьцах талаар сургалт явуулсан. МБФХ-ны
үе үеийн мистерүүд үзүүлэх тоглолт хийсэн нь
энэхүү арга хэмжээнд ирсэн зочид төлөөлөгчид, иргэдийн сонирхлыг татсан
үзүүлбэр болсон юм.
What's Your Reaction?
Дуртай
0
Дургүй
0
Хайртай
0
Хөгжилтэй
0
Wow
0
Гунигтай
0
Ууртай
0
Сэтгэгдэл (0)