Монголын бодибилдинг фитнессийн холбоо нь 1990 онд байгуулагдаж 1993, 1996 онуудад Олон улсын холбоодуудын гишүүнээр элсчээ. Мөн үүсгэн байгуулагдсан цагаасаа МҮОХ-ны гишүүнээр элссэн манай улсын бодибилдинг спортын хөгжил, дэвшил, бодлогыг тодорхойлогч Төрийн бус байгууллага /ТББ/ юм. Бодибилдингийн холбоo нь жил бүр уламжлал болгон “Цагдаагийн аварга шалгаруулах тэмцээн” “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит тэмцээн, Холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн ” “УАШТ-Монголын мистер” тэмцээнүүдийг тасралтгүй зохион байгуулж, дан ганц спортын төдийгүй бодибилдинг клубүүдээрээ дамжуулан хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө үйл ажиллагаагаа явуулж эрүүл аж төрөх хэмнэлийг бий болгоход гол зорилт оршино.
Танилцуулга:Спортод үзүүлсэн амжилтууд