“Ирээдүйн мистер – 2024”

1-р сарын 18, 2025 - 08:49
Updated: 2 years өмнө
0 0
“Ирээдүйн мистер – 2024”

МБФХ- нь жил бүр Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Ирээдүйн мистер” тэмцээнийг зохион байгуулдаг билээ. “Ирээдүйн мистер – 2024” тэмцээнийг 2024.3.23-ны өдөр Улаанбаатар хотноо “Corporate convention center”-т амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд 60 клубын давхардсан тоогоор 285 тамирчид оролцож 8 төрлийн 19 ангилалд өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

2024 оны Ирээдүйн мистерээр Бодибилдинг 75кг жингийн оролцогч Профит клубын тамирчин Т.Түвшинтөгс тодорсон бол эмэгтэй модель үнэмлэхүй аваргаар бикини модель +165см ангиллын оролцогч Кинг спорт комплексийн тамирчин Б.Лхагвамаа, эрэгтэй спорт модель үнэмлэхүй аваргаар Чэмп фитнесс клубын тамирчин +180см ангиллын тамирчин Э.Содбуян нар тус тус тодорлоо.

Энэхүү тэмцээнд МБФХ нь удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож албаны 22, арын албаны 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгууллаа. 

What's Your Reaction?

Дуртай Дуртай 0
Дургүй Дургүй 0
Хайртай Хайртай 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Wow Wow 0
Гунигтай Гунигтай 0
Ууртай Ууртай 0

Сэтгэгдэл (0)

User