Монголын мистер -2023
МБФХ- нь жил бүр Улсын аварга
шалгаруулах “Монголын мистер” тэмцээнийг зохион байгуулдаг билээ. “Монголын
мистер – 2023” тэмцээнийг 2023.6.24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “UB
Palace”-ийн их танхимд амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд давхардсан
240 тамирчид оролцож 11 төрлийн 30 ангилалд өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
2023 оны Монголын мистерээр Бодибилдинг +75кг жингийн оролцогч “Ulaanbaatar gym” клубын тамирчин А.Бямбаа тодорлоо. Харин эмэгтэй модель үнэмлэхүй аваргаар бикини модель -155см ангиллын оролцогч “Чийрэг монгол” клубын тамирчин Н.Дашболдцэцэг эрэгтэй спорт модель үнэмлэхүй аваргаар Чэмп фитнесс клубын тамирчин эрэгтэй спорт модель -180см ангиллын тамирчин Г.Анир нар тус тус тодорлоо.
Энэхүү тэмцээнд МБФХ ны удирдлага бүрэн
бүрэлдэхүүнээрээ оролцож албаны 22, арын албаны 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр
амжилттай зохион байгууллаа.
What's Your Reaction?
Дуртай
0
Дургүй
0
Хайртай
0
Хөгжилтэй
0
Wow
0
Гунигтай
0
Ууртай
0
Сэтгэгдэл (0)